А.Амундра "Бодь интернэшнл" группийн захирал асан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын авлигын амьд гэрч болоод байгаагаа өөрөө мэдээлсэн. Улс төрийн өндөр албан тушаалтан болох Б.Энхбаярыг 500 мянган ам доллараар нэг удаа, 800 мянган ам доллараар нэг удаа авлига авсан.
Мөн 110 сая ам.долларыг улс төрчдөд хуваан тараасан гэх том авлигын асуудлыг хөндөж, материалыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн билээ. Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бусдаас 10 тэрбум төгрөгийн гэрээт үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр авлига авсан гэж ярьж байгаа.
Тэгвэл энэ ноцтой авлигын сүлжээг илчлэх баримтыг Монгол Улсын иргэн А.Амундра АТГ болон прокурорт мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа ч гэрчийн хамгаалалтад авахаас нааш юу ч ярихгүй гэж өөрийн цахим хуудастаа бичжээ. Мөн А.Амундра өөрийнх нь амь нас эрсдэлд орсныг бичсэн байна.



