Р.Булгамаа: Гадны мэргэжилтэн асуудлыг шийдэхгүй

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрээр ингэж хэлэв.

“Монгол хүүхдүүдийн дундах үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлын #шалтгаан нөхцөл, үр дагаврыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад ажиллаж байгаа #Боловсролын_яам, боловсролын салбар, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд салбар дундын хамтын ажиллагаагаа сайжруулж, дотооддоо тогтоох бүрэн боломжтой.

Монгол хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг гадаадаас тэр дундаа Финландын мэргэжилтнээс эрж хайх шалтгаан байхгүй... Арай ч ингэтлээ ухамсрын доройтолд хүрээгүй байх. Асуудлыг шийдэх гарц хэмээн татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, хий хоосон попордог байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй ээ.

Үүний оронд хүүхэд яагаад гэмт хэргийн холбогдогч, хохирогч болж байгаа, хүмүүжил төлөвшилд юу нөлөөлж, эцэг эх хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, багш сурган хүмүүжүүлэгчид #хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудал зэргээс шалтгаан нөхцлийн онош нь тов тодорхой гараад ирнэ.

Харин бид нийтээрээ, нийгмээрээ Хүний эрхийн мэдрэмжтэй нийгмийг бий болгохын тулд ирээдүй болсон үр хүүхдүүддээ Хүний эрхийн боловсрол мэдлэг олгох үүднээс Соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлвэл илүү үр өгөөжтэй байх юм” гэв.