Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР та ХУУЛИЙГ “УЛ” болгосон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрт ХАРИУЦЛАГА тооцно уу

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ШИЛЭН ХЯНАЛТ" сурвалжилга ТӨРИЙН ХУУЛЬ Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ЗАХИРАМЖИД хэрхэн дарлуулсан баримтыг харуулж байна.


Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УЛ болгож хуулиас дээгүүрт  ЭРХ МЭДЭЛ гэж андуурсан ДАРГА нар байна. ТАТВАР ТӨЛӨГЧИД дарамтаас гарч чадахгүй, цалингаа олгож барахгүй  ДАНСАА ХААЛГАЖ дарлуулж суухтай зэрэгцээд ДАВАРСАН ДАРГА нар  ТӨСВИЙН МӨНГӨӨР ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭЖ, САЛЮТ БУУДУУЛЖ, ДАРГА НЬ ДАРГА НАРАА БЭЛЭН МӨНГӨӨР ШАГНАЖ ард олны татвараар ААТАЙ, БЯРТАЙ харагджээ.   

Ерөнхий сайд нь МӨН Ч ИХ ХЭЛСЭН ДЭЭ!

Хөөрхий ТӨРИЙН ХУУЛЬ Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ЗАХИРАМЖИД хэрхэн дарлуулсан баримтыг харуулъя.

БАРИМТ НЭГ: Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ДУГААР А/716 тоот захирамж гаргаж “МӨНГӨН ҮДЭШ-2025” арга хэмжээнд шаардагдах зардал гэх утгатай 25 САЯ ТӨГРӨГИЙГ /₮25,976,950/ Засаг даргын нөөц сангаас зарлагаджээ.

БАРИМТ ХОЁР: Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр А/717 тоот  захирамж гаргаж “МӨНГӨН ҮДЭШ-2025” арга хэмжээний САЛЮТ БУУДУУЛАХАД 10 САЯ ТӨГРӨГ / ₮10,348,000/ буюу дээрх арга хэмжээнд зарцуулагдах бусад зардалтай нийт 12 САЯ ТӨГРӨГИЙГ /₮12,348,000/ Засаг даргын нөөц сангаас зарлагаджээ.

БАРИМТ ГУРАВ: Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ДУГААР Б/87 тоот ШАГНАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ гаргаж шинэ санал, санаачилга гарган ажилласан гэх нэрийдлээр аймгийн УДИРДЛАГУУД, ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХЭЛТЭС, АГЕНТЛАГ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР, СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ 28 САЯ ТӨГРӨГӨӨР шагнажээ. Шагналын мөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс зарлагадсан байна.

МӨНГӨН ШАГНАЛ ХҮРТСЭН ДАРГА НАРЫН ЖАГСААЛТ:

Төрийн хэмнэлтийн хуулийн зорилт нь Төр, түүний бүх шатны байгууллагын санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилготой билээ.

Гэвч хуулиас дээгүүрт  ЭРХ МЭДЭЛ гэж андуурсан ДАРГА нар Төрийн ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ  хэрхэн “УЛ” болгож буйн жишээг ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ингэж харууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар та ажлаа хийж ХАРИУЦЛАГА тооцно уу!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...