Гавж Д.Нямсамбуу: Өөрийн миний гэх юу ч байхгүй болох түвшинд хүрсэн хүн л бурханы шашинтан

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Тэрээр “Бөөн сүсэгтэй хүмүүс, “Жигтэйхэн сайн ном дагадаг” гэцгээнэ. Мандал өргөнгүүт мандал дээр алалцчихна. Тэр мандлыг барих гээд, хадагнаас нь зүүгдэх гээд үзчихнэ. Уг нь бурханы шашинтан хүн үүний эсрэг байх ёстой. “Та яв, та тэг” гэж бусдадаа хүндэтгэл үзүүлэх учиртай.

Өглөг гээд ярихад л өөрийнхөө гурван цагт хураасан буянаа өгөх сэтгэлтэй байх учиртай хэмээн сургадаг.

Миний бодлоор бурханы шашинтан гэж аминч хандлага, би гэсэн дөвийлгөлт гэх мэт хэрэггүй бүх үзлийг тайлж хаясан нэгнийг хэлнэ.

Өөрийн миний гэх юу ч байхгүй болох түвшинд хүрсэн хүн л бурханы шашинтан” хэмээжээ.