ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ| Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, намайг яаж ч чадахгүй" зэргээр хашгирч, дайрсан

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


“Хүн алчихлаа" гээд орилох дуунаар очиход Д.Саяннямбуугийн нүүр нь цус болчихсон, ухаангүй хэвтэж байсан. Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн. Г.Занданшатар миний аавын найз. Намайг яаж ч чадахгүй" зэргээр хашгирч, дайрсан.

-Ц.Санжаачойпэл Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар Д.Саяннямбуугийн толгой руу олон удаа өшиглөсөн. Дараа нь “Esther” гэх эмэгтэй Ц.Санжаачойпэлийг таксинд суулгаад аваад явсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Source: Eguur news