Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Мөн Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо. "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо.


