Д.Тогтохсүрэнг 48 цагийн ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРИЛОО

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


"Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж саатууллаа.
 
Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
 
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:
 
Өнгөрсөн парламентын хугацаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Тогтохсүрэн "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирлаар томилсон.Тэгвэл АТГ-т мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүргэж байна.
 
Тухайлбал,
 
-Түүний жилийн орлого - 82.4 сая,
-Гэр бүлийн орлого - 32.8 сая,
-800 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц-1
-14.8 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу-4, үхэр-5, хонь-30, ямаа-25
-Үнэт эдлэл - 10 сая,
-Дотоодын банканд 7.9 сая төгрөгийн хадгаламжтай
-Зээл - 150 сая төгрөг,
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.