ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэл хийхдээ, он гарснаас хойш Украин өдөр болгон Москва руу дрон нисгэж байна гэв. Ням гарагийн /2026.01.04/ шөнө дунд гэхэд ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем Москвагийн ойролцоо 57 дрон илрүүлжээ. Түүнчлэн ОХУ-ын газар нутагт нийт 437 дрон устгасан байна.
Өдөр тутам Москваг онилж байна гэдэг нь Украины агаарын цохилт өгөх стратеги өөрчлөгдсөнийг харуулж байна гэжээ. Сүүлийн үед Украин ОХУ-ын газар нутгийн гүнд агаарын цохилт өгөх болсон. Энэ нь зэвсэгт хүчний хангамжийг тасалж, эрчим хүчний дэд бүтцэд хохирол учруулах замаар Москвагийн дайны зардлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: Reuters


