Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы тахилгын хүрээнд эзэн савдагт хүндэтгэл үзүүлж, Бурхан Халдун хайрханы Хар сүлдийг тахих ёслол уламжлалт зан үйлийн дагуу зохион байгуулагджээ.
Ёслолд идэр есөн бөөгийн төлөөлөл оролцож, тэнгэр газар, уул усны эзэд болон өвөг дээдсийн онгодод өргөл өргөж, улс орон, ард иргэдийн амар амгалан, төрт ёсны бат бэх, байгаль дэлхийн тэнцвэрт байдлын төлөө зан үйл үйлдсэн байна.








