С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирж байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнө нь нэг удаа УИХ дээр орж ирээд унасан. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025 оны гуравдугаар сарын 17-нд дахин өргөн барьжээ.


Хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

С.Бямбацогт:

-Уг хууль нь баруун бүсийнхэнд нь илүү хамаатай. Зүүн аймгууд ерөнхийдөө чоно багатай. Надад өнөөдөр хүртэл, 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж Өмнөговь аймгийн иргэнээс ирж байна. Хангайн бүсийнхэн бол ерөөсөө төл авдаггүй. Чоно агнахдаа заавал аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл авч, мөнгө төлөөгүй бол иргэн хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ байдлыг л энэ хуулиар өөрчилье гэж байгаа юм. Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё. Энэ хууль өмнө нь унасан дахиад унах вий. АН-ынхан анхаараарай. Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор энэ хуулийг дэмжих хэрэгтэй.