Тэр болгонд өөрийгөө татаад гаргахад суралцах хэрэгтэй юм билээ.
Сэтгэл гэдэг зүйл гаднаа харагддаггүй, хэр өвдөж байгаа нь ч анзаарагддаггүй. Ганцхан хүнд л мэдрэгдэх боломжтой тэр нь би өөрөө билээ. Тиймээс эхлээд өөрийнхөө сэтгэлийг анзаарч сурч байж цаашаагаа амьдрах хүчтэй байх юм.
Яахав дээ би ингэж байгаад зүгээр болчихдог юм
Би зүгээр зүгээр яагаач үгүй гээд өөрийгөө ч илэрхийлэхгүй дотогшоогоо хураагаад байх юм бол өөрийн мэдэлгүй л дэлбэрэх, гаргах аргаа бие чинь олдог юм шүү.
Тэгэхлээр ямар ч гэмгүй нэгэнрүү ялангуяа хүүхэд ойр дотны хэн нэгэн рүүгээ л шалтгаангүй тэсэрч дэлбэрчихээд дараа нь харамсан уйлдаг.
Ийм явдал их давтагдвал өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, өөртөө итгэх итгэл ч алдарна.
Оргилын дээд оргил, хязгаарын доод ангалд хүргэж чадах хүн ганцхан та өөрөө л байх болно. Тиймээс өөрөө өөрийгөө ойлгох, мэдэх нь бүхний түрүүнд хийх хамгийн том алхам шүү...
Энэ жаахан бартаатай гэвч их амттай.