Тархины долгион

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


СЭТГЭЛ ЗҮЙЧ Н.АРИУН-ЭРДЭНЭ:

Хүүхэд гэгээхэн байдаг учраас тархины Альфа Тета долгионы давтамжинд амьдардаг. Энэ хоёр долгион нь хүний тайван үед үүсдэг. Тэр гэнэн хонгор учраас илүү аз жаргалтай бас илүү инээдэг.

Гэвч түүнд айдас, цөхрөл, гомдол үүсвэл тархины долгион аажмаар Бета долгионд шилждэг. Хүүхдэд тохиолдсон хүнд асуудал нь тархины альфа, тета долгионд эргээд шилжихэд саад учруулдаг. Бета долгионд илүү сөрөг мэдрэмж бас айдас цөхрөлүүд үүсэж байдаг.

Хэрвээ хүүхэд үл хайхрагдсан, хүчирхийлэлд өртсөн, хайрлагдаагүй, орхигдсон, ойлгож харилцдаггүй, орчин хэрүүл тэмцэл ихтэй, эцэг эх өөрөө сэтгэл зүйн асуудалтай бол хүүхдийн тархийг эвддэг байх нь. Иймээс хүүхдийг эргээд тайван хүлээцтэй долгионд оруулахад их хугацаа ордог.