Тэрбээр ингэж хэлэв.
Манай аймгийн Цогтцэций сумын ард иргэд хэзээнээс л уулзалтад идэвхтэй оролцож үзэл бодлоо илэрхийлж, санал гомдлоо уламжилж, нутаг орныхоо ирээдүй, болж бүтэж байгаа болон хүнд хэцүү бүхий л асуудлаа хэлж ярьж ирсэн. Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Гомбын Ганбаатар, Цагаанхүүгийн Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, сумын Засаг дарга Д.Баттүвшин нарын хамтаар иргэдтэй уулзалт хийлээ.
Цогтцэций сум улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг сум мөртлөө улсын төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил байхгүй, байсан ч урагшлахгүй байдгийн нэг том жишээ болсон сургуулийн барилгын асуудал сэтгэл зовоож байгаа юм.
2019 онд эхэлсэн 960 хүүхдийн сургуулийн барилга баригдахгүй өнөөг хүрч байгаа нь олон зуун хүүхдийн сурч боловсрох эрх ашгийг хөндөж байгаа нь харамсалтай!
Энэ асуудал уулзалтын гол сэдэв болж байна. Иймд холбогдох яамдад хандаж яаралтай шийдвэрлэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийллээ.
Ажиллаж амьдарч байсан Цогтцэций сумынхаа төлөө үргэлж хичээж зүтгэж явах болно.