Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Мөнхтөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын харьяа Барилгын материалын чанар, сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар лабораторийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тус лабораторийн ашиглалтад ороогүй барилга буюу 2018 онд Газар хөдлөлтийн лабораторийн зориулалтаар баригдаж эхэлсэн хэдий ч 2023 онд Сорилт шинжилгээний лаборатори болгон зориулалтыг өөрчилсөн барилга, Мөн Улсын комисс хүлээн авсан төмөр бетон хийцийн зориулалт бүхий барилга нь тоног төхөөрөмжийн хэмжээ алдагдсан шалтгаанаар ашиглалтад ороогүй тул тухайн ажлыг үргэлжлүүлж төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.




