Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 12 мянга 500м² хоёр блок, төрөлжсөн нарийн мэргэжлийн амбулаторийн үйлчилгээ, яаралтай тусламж, насанд хүрэгчид болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 200 ор, 100 машины авто зогсоол, эмчлүүлэгчдийн амрах талбай бүхий ногоон байгууламжтай Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барьж үйл ажиллагааг нь эхлүүлснийг онцолсон юм.



