БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ| БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр барилгын салбарын зохицуулалтыг ил тод, хариуцлагатай, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх, зөвшөөрөл, магадлал, хяналтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, салбарыг бүрэн цахимжуулах, олон улсын жишигт нийцсэн чанар, аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.

Хэлэлцүүлгийг нээж ХББОС-ын сайдын зөвлөх И.Баттөгс хэлсэн үгэндээ “ Барилгын ерөнхий хуулийн төсөл нь олон улсын хууль тогтоомжтой уялдсан, хариуцлагын асуудлыг нарийн тусгасан гэдгээрээ онцлогтой. Мөн аж ахуйн байгууллагуудаа дэмжих, зөвшөөрөл нэрээр үйл ажиллагааг нь хязгаарлах асуудлыг арилгах зохицуулалтыг тусгасан“ гэв.