Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш (2026.05.01) эхэлнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн энэ жилийн цэрэг татлагын онцлог нь орон нутагтаа очих боломжгүй иргэн оршин суугаа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очих боломжтой юм.
Цэрэг татлагын байранд ирэхдээ:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
• 3х4 хэмжээтэй цээж зураг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй байдаг.



