ХЭН ЮУ ХИЙВ| Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд ХАБЭА-н хэлэлцүүлэг зохион байгууллаа

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


​ Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ​“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын цахим институт” хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

​Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулагдсан юм.

​ Хэлэлцүүлэгт салбарын инженер техникийн ажилтнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд болон ирээдүйн боловсон хүчин болох оюутан залуус оролцож, санал бодлоо солилцсон нь салбарын хэмжээнд аюулгүй ажиллагааны мэдлэгийг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсан ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.