Улаанбурхан өвчний 19 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Цаг үе

2026-04-21

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ.

Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 15, орон нутагт 4 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 70 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5283 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3675, 5-9 насны 1890 хүүхэд, 15-19 насны 1805 хүүхэд өвджээ.