Тэрбээр ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуурийн дулаачдын XV дахь наадамд тэргүүн байрт шалгаран болор цом хүртэн, шилдэг дуучнаар шалгарсан байна.
Уралдаанд оролцож буй МУСТА П.Баярмагнайн эгшиглүүлсэн Ж.Вердигийн " Отелло" дуурийн Ягогийн ари олон улсын шүүгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж "Монголын энэ дуучин Станиславский ба Немирович- Данченко нарын театрт байх зохистой авьяаслаг жүжигчин байна" хэмээн ОХУ-ын Ардын жүжигчин, профессор, ОХУ-ын Театрын урлагийн их сургууль, Театрын урлагийн Академийн ( ГИТИС-ийн РАТИ) дуурийн гоцлол дулаачийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, La Scala (Милан, Итали) зочин-гоцлооч, өдгөө ОХУ-ын Большой Улсын Академик театрын гоцлол дуулаач, Москвагийн хөгжмийн урлагийн зүтгэлтнүүдийн холбооны тэргүүн, Ирина Архиповагийн нэрэмжит Сангийн УЗ-ын дарга Николай Иванович Васильев үнэлжээ.