Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон тухай эх сурвалжууд мэдэгдэв.
Мөн эх сурвалжид Д.Батхүү нь энэ аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн хэмээжээ.


