ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: Иргэдэд шингэрүүлсэн нефтийн хийн халаалтын талаар мэдээлэл өгөв

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд энэ онд дүүргийн 12, 13 дугаар хорооны өрхүүдийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.
 
Энэ хүрээнд хийн халаалтын төхөөрөмжийг танилцуулж, ач холбогдол, аюулгүй ажиллагааны зөвлөмж мэдээлэл өгөх сургалтыг дээрх хороодын иргэдэд зохион байгууллаа.
 
Сургалтаар “Улаанбаатар хийн хангамжийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын менежер О.Урангоо NFPA стандартын талаар болон хийн зуух, баллон, плитка зэрэг үндсэн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Сургалтад 200 гаруй иргэн оролцлоо.