ХЭН ЮУ ХИЙВ| Сүхбаатар дүүрэг: “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН 16 МЕГА ТӨСӨЛ” сэдэвт танилцуулах уулзалт боллоо

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалт өнөөдөр боллоо.

 Энэхүү уулзалт нь нь нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийн явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал болон цаашдын төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.

Уулзалтын эхэнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх үндэслэл, хотын замын сүлжээний ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулав. Мөн дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй том бүтээн байгуулалтын төсөл болох “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ийн захирал У.Баатар хэрэгжилтийн үйл явц болон нийгмийн дэд бүтцүүд, цаашдын төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энд төслийн хүрээнд 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барих бөгөөд нийт талбайн 40 орчим хувьд ногоон байгууламж төлөвлөгджээ.