Тэрбээр “Оюу толгой компани ус бохирдуулсны төлбөр болон ус ашигласны төлбөр гэх хоёр өөр ойлголтыг зориудаар хутгаж, олон нийтийг төөрөгдүүлэх замаар хариуцлагаас зайлсхийхийг оролдож байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Оюу толгой” компанид ус бохирдуулсны төлбөрөө төл гэсэн хатуу шаардлага тавьсан.
Гэтэл УИХ Г.Занданшатарыг огцруулсан дариуд тус компани ус ашигласан төлбөрийн тухай асуудлыг урдаа барьж ус бохирдуулсны төлбөрөөс зайлсхийхийг санаархаж байна” гэж шүүмжиллээ.


