ДЭЛХИЙД| Д.Трамп: Иранаас бид дахин "бэлэг" гардав

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцонд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, АНУ Ирантай "шууд болон шууд бусаар" маш сайн хэлэлцээ хийсэн гэж мэдэгджээ.
АНУ-д "бэлэг" болгон Иран улс гуравдугаар сарын 30-ны өглөөнөөс эхлэн газрын тос дүүртэл ачсан 20 тээвэрлэгч хөлөг онгоцыг Хормузын хоолойгоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэж тэрээр мөн хэлэв.
 
Д.Трамп цааш нь, "Ираны дэглэм өөрчлөгдсөн" гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, ингэж хэлж буйн үндэслэл нь "АНУ-тай одоо харилцаж байгаа хүмүүс нь өмнөхөөсөө огт өөр болсон" гэжээ.
 
Хэлэлцээрийн асуудлаар Ираны тал мэдэгдэхдээ, одоогоор зөвхөн зуучлагчдын тусламжтайгаар АНУ-тай мэдээлэл солилцож байгаа гэжээ.
 
Эх сурвалж: Дэлхийн цаг