Орон нутгийн цагаар 3-р сарын 30-нд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ярилцлага өгөх үеэрээ Украины асуудлаарх хэлэлцээ мухардалд ороогүй гэж мэдэгдлээ.
Тэрээр Украин, Америк, Оросын гурван талт уулзалт зохион байгуулах шаардлагатай гэж онцолж, Украины тал дипломат шугамаар хэлэлцээг үргэлжлүүлэн ахиулж, уулзалтыг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилна гэжээ.
Мөн Украины тал Улаан өндөгний баярын үеэр гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ.
Зеленский цааш нь энх тайвны төлөө тодорхой буулт хийхэд бэлэн ч улс орны бүрэн эрхт байдлыг золиослох замаар хэзээ ч зөвшилцөхгүй гэж онцолжээ.


