ОБЕГ: Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Цаг үе

2026-03-30

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.30/ 18:30 цагийн байдлаар хээрийн 3 гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:

Хэнтий аймгийн Галшар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар,

Хэнтий аймгийн Хэрлэн сум,

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тухайэ аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.