10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх хэргийн талаар хохирогч эмэгтэй шүгэл үлээж олон нийтэл зарласан.
Хохирогч нэгэн ярилцлагадаа "Тэр хэргээс хойш надад амьдрах итгэл үлдээгүй, би маш зоригтой дайчин охин байсан ч тэр их хүсэл зориг минь үгүй болсон" гэж хэлж байсан ч энэ хэргийн эцсийг нь үзэх хүртлээ тэмцэнэ гэж мэдэгдлээ.


