Сүхбаатар дүүрэг: 14 түц-ийг нүүлгэн шилжүүллээ

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234, А/237 дугаар газрын зөрчил арилгах захирамжийн хүрээнд өнгөрсөн шөнө дүүргийн 1, 2, 8, 10, 11, 12 дугаар хорооны дараах байршлуудад хууль, журам, стандарт зөрчсөн болон дахин зөвшөөрөлгүй байршуулсан 14 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэв. Газар чөлөөлөлт хийсэн дараах байршлуудын нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэн ул суурийг ариутгаж ажиллалаа.

1 дүгээр хороо АШУИС-ийн зүүн талд-1

1 дүгээр хороо Ленин клуб-2

2 дугаар хороо Чонон бүрд-1

8 дугаар хороо Петровисын баруун талд-1

8 дугаар хороо МУИС-2 автобус буудлын урд талд -2

10 дугаар хороо 100 айл-1

11 дүгээр хороо Хангай хотхон-1

11дүгээр хороо Ногоон нуурын автобусны буудал-2

11 дүгээр хороо 100 айлын автобусны буудлын хойд талд-1

12 дугаар хороо 32-ын тойргийн автобусны буудал-2.