ДЭЛХИЙД| Ирантай хийсэн хэлэлцээнд ахиц гарсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 26-ны өдөр хэлэхдээ, АНУ болон Ираны хэлэлцээ ахиц дэвшилд хүрсэн, гэхдээ тэр холбогдох нарийн ширийн зүйлийг задруулахгүй гэжээ.

Марко Рубио "Их 7”-гийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцохоор мөн өдөр Франц руу явахаасаа өмнө нисэх онгоцны буудалд хэвлэлийнхэнд ярилцлага өгч, зарим улс орон мэдээлэл солилцоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна, мэдээлэл солилцох тал дээр үнэхээр тодорхой ахиц дэвшил гарсан ч энэ нь “үргэлжлэх мөртөө хувиралт ихтэй үйл явц" хэвээр байгаа, иймээс хэлэлцээний нарийн ширийн зүйлийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд задруулахгүй гэжээ.

CNN-ийн мэдээлснээр, АНУ нь “Их 7”-гийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар бусад улс орнуудад шахалт үзүүлж, Ормузын хоолойг "дахин нээх"-д туслахыг зорьж байна. Энэ асуудлаарх асуултад Рубио хариулахдаа, "тусламж үзүүлэх нь тэдний ашиг сонирхолд нийцэх" бөгөөд "тэд үүний тулд арга хэмжээ авах ёстой" гэсэн байна.

Source: Дэлхийн цаг