Израилийн сөрөг хүчний удирдагч Яир Лапид засгийн газраа нэгэн зэрэг олон фронтод цэргийн ажиллагаа явуулсны улмаар цэргийн хүчний хомсдолд хүргэж, улс орныг "аюулгүй байдлын гамшиг" руу түлхэж байна гэж буруутгасан байна.
Өмнө нь Израилийн Батлан хамгаалах хүчний штабын дарга Эял Замир армийнхныг дотоод сүйрэл руу чиглэж байгааг анхааруулж байсан юм.
Сөрөг хүчний "Еш Атид" намын удирдагч, ерөнхий сайд асан Яир Лапид 26-нд телевизээр үг хэлэхдээ, тодорхой стратегигүй, цэргийн хүн хүч хангалтгүй байгаа нөхцөлд засгийн газар армийг олон фронтын ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргасан нь Израилийн цэргийнхэнд хэт их дарамт учруулж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдал нь тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхыг сулруулж, улс орныг "аюулгүй байдлын гамшиг" руу түлхэж байна гэж онцолжээ.
26-нд Израилийн “i24” мэдээллийн сувгийн мэдээлснээр, Замир 25-нд болсон аюулгүй байдлын засгийн газрын хуралдаан дээр үг хэлж, цэрэг арми тасралтгүй байлдааны дарамт шахалтын улмаар "дотоод сүйрэл рүү чиглэж байна" гэж анхааруулжээ.
Source: Дэлхийн цаг



