АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тегеранд Ормузын хоолойг нээхэд 48 цаг өгсөн байна. Шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд Ираны цахилгаан станцуудыг устана хэмээн сүрдүүлжээ.
Трамп энэхүү мэдээллээ өөрийн Truth Social сүлжээнд гуравдугаар сарын 21-ний Гринвичийн цагаар 23.44 цагт нийтэлжээ. Өөрөөр хэлбэл Ираны цагаар гуравдугаар сарын 24-ий 03.14 цаг хүртэл Ормузын хоолойг нээх хугацаа байна.
Тегераны зүгээс хэрэв Ираны эрчим хүч, шатахууны объектуудад халдлага үйлдвэл Персийн булан дахь АНУ-тай холбоотой эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгнө гэж мэдэгдэв.
Source: Zindaa


