АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа

Цаг үе

2026-03-12

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюутолгойн уурхайд ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж байна.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдийн идэвхтэй хэлэлцээр явагдаж байна. Энэ хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдрийн уул уурхайн хувьд харах ёстой зүйл нь Онтрэ-гийн талбай болон Оюутолгой компанийн талбай хоёрын зааг дээр очоод зогссон байна уу, үгүй юу.

Хоёрт, "Онтрэ"-г цааш явуулахад уул геологийн хувьд бас эдийн засгийн хувьд, төслийн хувьд ямар үр ашигтай байх вэ гэдгийг бид харах ёстой. Энэ хүрээнд өнөөдөр Оюутолгой компанид манай хэлэлцээрийн багийн хамт олон болон манай яамны хамт олон ажиллаж байна" гэв.