Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өрнөж байна. МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг сонгогдлоо. Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдож буй бөгөөд МҮОХ-ны 13 дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Үүний араас МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх гишүүнийг тодруулна.
Гэрэл зургийг Ч.Ганбат


