Тухайн нутгийн цагаар 3-р сарын 9-нд Ираны гадаад харилцааны сайд Аббас Аракчи нэгэн ярилцлагадаа Ираны шинэ дээд удирдагч АНУ-тай хэлэлцээр хийх эсвэл дахин хэлэлцээр хийх талаар бодолцохгүй гэж мэдэгджээ.
Аббас Аракчи Ойрхи дорнодод газрын тосны үйлдвэрлэл, тээвэрлэлт удааширч, бүр зогсонги байдалд орж, бүс нутаг даяар аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь Америк болон Израилийн хариуцлага гэдгийг онцолжээ. Иран үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй, энэ бол "Иранд тулгасан дайн" бөгөөд Ираны хийж буй зүйл бол зүгээр л "хууль ёсны бөгөөд үндэслэлтэй өөрийгөө хамгаалах" явдал юм гэжээ.
Source: Дэлхийн цаг


