ДЭЛХИЙД| ТРАМП бээжинд "ИРАНЫГ ЯЛСАН ХААНЫ'' хувиар очихыг хүсч байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


АНУ-ын түүхэнд сүүлийн 20 гаруй жилд гараагүй томоохон хэмжээний тэнгисийн цэргийн хүч хуримтлал болж байна.

2026 оны 3-р сарын 9-ний байдлаар батлагдсан мэдээллүүдээ би өөрийн анализаар нэгтгэн хүргэе.

Ираны хамгийн орчин үеийн шумбагч онгоцыг АНУ-ын шумбагч онгоц торпедогоор цохиж живүүлсэн нь Дэлхийн II дайнаас хойшх анхны тохиолдол болж бүртгэгдэв. Иран улс Ормузын хоолойг хааж, дэлхийн газрын тосны урсгалыг боомилохыг оролдсон боловч АНУ-ын авиа тээгч хөлгүүдийн нэгдсэн бүлэг хоолойн аюулгүй байдлыг хангах цуваа хамгаалах ажиллагааг эхлүүлсэн байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 75% нь Ойрх Дорнодын бүст төвлөрч байгаа нь ердөө "сүрдүүлэг" биш, харин "Operation Epic Fury"-ийн шийдвэрлэх үе шат эхэлснийг илтгэж байна. Одоогийн байдлаар Арабын тэнгист байрлаж, Ираны эх газрын цэргийн баазууд руу гол цохилтуудыг өгч эхэлсэн байна. Ираны Гварди энэ хөлөг рүү пуужин харвасан гэж мэдэгдсэн.

Дэлхийн хамгийн том авиа тээгч хөлөг 3-р сарын 5-нд Суэцийн сувгаар дамжин Улаан тэнгист нэвтэрчээ. Түүний гол үүрэг нь Израилийг Ираны болон түүний гар хөл болсон бүлэглэлүүд Хути, Хезболла пуужингийн дайралтаас хамгаалах "Бамбай" болох юм байна. 3-р сарын 5-нд сургуулилтаа дуусгаж, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хөдлөх бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ хөлөг ирснээр АНУ-ын "Гурвалсан бүслэлт" бүрэн утгаараа бүрдэх юм.

Одоогийн байдлаар Ираны нутаг дэвсгэр дэх 3,000 гаруй цэргийн байгууламжийг устгасан. Ираны тэнгисийн цэргийн 43 орчим хөлөг онгоц живсэн эсвэл бүрэн ажиллагаагүй болсон гэнэ. Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийн 80% нь жагсаалаас гарч, АНУ-ын агаарын хүчин Ираны нутаг дэвсгэрт чөлөөтэй нэвтрээд байгаа гэнэ.

Гурван авиа тээгч хөлөг нэг тэнгист цугларна гэдэг нь АНУ "хоёр фронт"-д зэрэг тулалдахгүй, харин нэгийг нь маш хурдан "цэвэрлэчихээд" бүх хүчээ нөгөө рүү нь Хятад руу чиглүүлэх гэсэн тактик юм. Орос аль хэдийн АНУ-тай тохиролцсон тул Хятад улс Оросоос эрчим хүчний хараат байдалд бүрэн орсон. Ши Жиньпиний хувьд одоо Тайвань руу хөдөлнө гэдэг нь Хятадын эдийн засгийг бүрэн сүйрүүлэх эрсдэлтэй "казино" юм. Нөгөөтэйгүүр Гурван авиа тээгч хөлөг нэг дор цугласан нь Ираны засаглалын "сүүлчийн өдрүүд" ирснийг зарлаж буй хэрэг юм. Орос Иранд хиймэл дагуулын зураг өгч байгаа ч Ираны Гвардийн удирдлагууд устгагдсан тул тэр мэдээллийг бүрэн ашиглах "толгой" нь суларчихаад байна.

Орос улс Иранд шууд цэрэг илгээгээгүй ч, тэдний хиймэл дагуул болон тагнуулын мэдээллийг ашиглан АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгүүд болон баазуудын байршлыг "яг таг" зааж өгч байна. Одоо Ираны харваж буй "Шахед" дронууд Оросын "Комета-М" хэмээх дохио сарниулагч технологиор тоноглогдсон байгаа нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэхэд тусалж байна. Тэдний зорилго бол АНУ-ыг Ойрх Дорнодод аль болох удаан "тогтоох" юм. Сонирхолтой нь, Трамп 3-р сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ үүнийг "тийнхүү ноцтой зүйл биш" гэж нэрлэсэн. Тэрээр "Оросууд тусалж байгаа ч Иранд энэ нь нэг их нэмэр болохгүй байна" гэж хэлсэн нь Путинтэй хийсэн тэрхүү "нууц тохироо"-ны сэжүүр байж болох юм

АНУ болон Израилийн агаарын цохилтод Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужингийн баазууд болон флотынх нь 70-80% нь устсан ч Гвардийн үлдэгдэл хүчнүүд газар дээрх хяналтаа хадгалахыг хичээж байгаа. Ираны Гварди-ийн удирдлагууд "нуувч" руу шилжиж, партизаны тактикаар хариу цохилт өгөх, хөрш орнууд Бахрейн, Саудын Араб руу дрон илгээх замаар сөргөлдөөнийг сунжруулахыг оролдож байгаа тухай мэдээллүүд байна.

Ерөнхийлөгч Пезешкиан болон Гвардийн зарим удирдлагуудын хооронд дайныг зогсоох эсвэл үргэлжлүүлэх асуудлаар маш том хагарал үүссэн тухай Iran International мэдээллээд байна. Ираны одоогийн Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 3-р сарын 7-нд Гвардийн цохилтын өмнөөс хөрш орнуудаас уучлалт хүссэн нь түүнийг "бууж өгөхөд бэлэн" байгааг илтгэсэн.

Ираны үндэсний мөнгөн тэмдэгт Риал 2026 оны 1-р сараас хойш 60% унаж, инфляци 45%-д хүрээд байна. Ийм эдийн засагтай улс орчин үеийн дайнд "ялах" ямар ч боломжгүй юм. Ираны эдийн засаг бүрэн нурж, нефтийн баазууд нь шатаж дуусаж байгаа тул 3-р сарын сүүл гэхэд Иранд АНУ-ын дэмжлэгтэй "Шилжилтийн засгийн газар" магадгүй Реза Пехлеви тэргүүтэй тогтох бүрэн боломжтой болж байна.

Ираны тэнгисийн цэргийн хүчин чадал 90% устсан тул одоо "Тэнгисийн дайн" дуусаж, "Хуурай замын болон пуужингийн баазуудыг устгах" эцсийн шат руу шилжиж байна.

ТРАМП Хятадын Бээжинд хийх албан ёсны айлчлалаар "ИРАНЫГ ЯЛСАН ХААНЫ'' хувиар очихыг хүсч байна.

Эх сурвалж: Билгүүнзаяа

#Болорын мэдээ