Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас “Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд Намын гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн Х.Болормаа үг хэлж урилгаар Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нар оролцож Сүхбаатар дүүргийн 1-20 үүрийн 300 гаруй намын гишүүнд хүндэтгэл үзүүлж “Ардчиллын гэрэгэ” гардууллаа.
Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Сүхбаатар дүүргийн Ардчилсан Нам дараалан давхар ялалт байгуулсан нь гишүүд, дэмжигчдийн итгэл, хамтын хөдөлмөрийн бодит үр дүн юм. Дараалан байгуулсан ялалт бол эхлэл. Өнөөдөр бидэнд ардчиллаа улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шинэ шатанд гаргах түүхэн үүрэг тулгарч байна. Тиймээс бид дотоод зохион байгуулалтаа шинэчилж, ил тод, хариуцлагатай, сахилга баттай намын соёлыг төлөвшүүлнэ гэж хэллээ.










