"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн бодлогын хэрэгжилттэй танилцах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Жендэрийн Үндэсний Хорооны холбогдох албаныхан Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр Жендэрийн салбар хорооны 2025 онд хэрэгжүүлсэн онцлох ажлыг танилцуулав. Жендэрийн салбар хороо нь таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд Сэлбэ нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулан тус кабинетаар нийт 821 эрэгтэйг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.
Үзлэгт хамрагдсан эрэгтэйчүүдийн 15.9 хувь нь эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орсон байна. Жендэрийн талаарх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг 28 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 7500 орчим иргэн оролцсон зэрэг ажлыг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар оролцов.
Дүүргийн Жендэрийн салбар хороо нь энэ онд орон нутгийн онцлогт тохирсон жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлтийг хийх талаар болон бусад байгууллагуудын ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм.


