Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэнд төвүүд хүргэн ажилладаг.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай гурвалсан гүйцэтгэлийн гэрээг байгууллаа. Гурван талт гүйцэтгэлийн гэрээгээр 2026 онд өрхийн эрүүл мэндийн төвүүд нь урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, хяналт болон дархлаажуулалт, гэрийн эргэлт болон сувилахуйн тусламж үйлчилгээг онцгойлон анхаарч ажиллахыг тодотгов.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэгтэй ба энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам ханган, мэдээлэл авч, хяналт тавин холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах юм.



