Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзахдаа “Өөрөө өргөдлөө өгөөд огцор” гэж хэлсэн нь үнэн байна.
Гэтэл одоо хэвлэлээр “Ерөнхийлөгч наад хоёр намаа Засгаас гарга, үгүй бол өөрөө огцор” гэж хэлсэн мэтээр мэдээ бэлдэж шуурхайлан тарааж байгаа юм байна. Тэр мэдээг авч тарааж байгаа манай хэвлэлийнхэн ил хэлэхгүй ч энийг ойлгож байгаа.
Товчхондоо, хамтарсан намуудаа золионд гаргаж өөрөө босоогоороо үлдэх гэж үзсэн мөртлөө гадагшаа тэднийгээ хамгаалсан мэтээр тархи угааж байна гэсэн үг.