Ж.Чинбүрэн: Хяналтаас алдагдсан ДОХ-той 12 иргэний наймыг нь олсон

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Өнгөрсөн оны төгсгөлд ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтаас зугтаж, сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Тус иргэдийг нийгэмд аюул учруулах эрсдэлтэй гэж үзсэн учраас ТЕГ, ЦЕГ, ЭМЯ хамтарч эрэн хайсан байна.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ "Дээрх 12 иргэнээс найм нь олж, эмчилгээнд нь үргэлжлүүлэн хамруулж байгаа. Мөн зарим гадаадын иргэдийг нутаг буцаасан" гэв.