АНУ-Д СУРАЛЦАЖ БАЙСАН МОНГОЛ ОЮУТАНД ЯЛ ОНООХ ШҮҮХ ХУРАЛ ХОЁРДУГААР САРЫН 24-НД БОЛНО

Цаг үе

2026-02-24

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Cornell University-д суралцаж байсан Монгол Улсын иргэн Билгүүн Энхбаяр нь нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс буруутай гэж тогтоогдсон байна.
 
Түүнийг 2024 оны есдүгээр сард хэрэгт холбогдуулан баривчилж, хэрэг нь Нью-Йорк мужийн Tompkins County-ийн тангарагтны шүүхээр хэлэлцэгдсэн байна. Шүүх хурал долоо хоног үргэлжилж, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд буруутай гэх шийдвэр гарчээ.
 
Нью-Йорк мужийн хуулиар дээрх зүйл ангиуд нь ноцтойд тооцогддог бөгөөд хамгийн ихдээ 25 хүртэл жилийн хорих ял оноох боломжтой аж.
 
Ял оноох шүүх хурал 2026 оны хоёрдугаар сарын 24-нд товлогдоод байна.