"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ХYII жарны гал Морин жилийн сар шинийн баярыг угтан байгууллагаас гавьяаны амралтдаа гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр болон хэлтэс, нэгжийн дарга, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Засаг дарга М.Алтангэрэл: Эх орон, нийслэл, дүүргийнхээ хөгжилд халуун залуу насаа зориулан, үнэтэй хувь нэмэр оруулсан ТА бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр бид ямагт бахархаж байдаг гээд удахгүй тохиох сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 91 ахмад ажилтан байдгаас өнөөдөр 60 орчим нь хүрэлцэн ирлээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР














