БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3,Вьетнам2, Киргиз 2, бусад улсын 7 иргэдийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх шийдвэр гарган, албадан гаргасан байна.
Эдгээр иргэд нь виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.
ГИХГ-аас мэдээлснээр, 2025 онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 41.4 хувиар өссөн үзүүлэлт аж.


