Б.Энх-Оргил “Би дөрөвдүгээр сарын сүүл, эсвэл тавдугаар сард Танг Кайтай тулалдахад бэлэн” гэж мэдэгджээ.
Тэрээр энэ жил өөрийн түрүүлсэн 65.8 кг жин болон 70.3 кг жинд хоёуланд нь тулалдаж аваргын бүсний эзэн болохыг зорьж байгаа аж.
БНХАУ-ын тулаанч Танг Кай нь 2022 оны наймдугаар сард “ONE” холбооны 70.3 кг жинд аваргын бүс зүүж, 2024 оны гуравдугаар сард аваргаа хамгаалснаас хойш бүсээ алдаагүй байна. Хамгийн сүүлд Танг Кай нь аваргын төлөө бус, ээлжит тулаанаа хийхэд Акбар Абдулаевт техникийн цохилтоор ялагдсан юм.
Холимог тулааны “ONE” холбооны аваргын бүсийн төлөө Б.Энх-Оргил 2025 оны 12-р сарын 6-ны өдөр Фабрисио Андрадетэй тулалдаж, 65.8 кг жингийн аварга болсон билээ.


