"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.
Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний хепатитын А,В,С, Д вирусээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчлүүлэхийн ач холбогдол сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтын үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр нээж, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа томуу томуу төст өвчин болон улаан бурханы нэмэлт дархлаажуулалт болон цаг үеийн холбоотой мэдээллийг өгөв. Энэхүү сургалтад 1-20 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Хепатит вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлүүлэхийн ач холбогдол, үр дүн сэдэвт сургалтыг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл элэг бүтэн монгол” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Сайханцэцэг удирдан явуулсан бөгөөд элэгний А, В, С, Д вирусээс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн урьдчилан сэргийлэх, халдвартай эсэхээ мэдэх боломж, В вирусийн эсрэг дархлааг өөртөө тогтоож, өвчлөхгүй байх, хавдар хатуурлын аюулаас аврагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.



