Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд 40.431 хүн гарын үсэг зураад байна

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй


Г.Доржтүвдэн хэмээх иргэн Ерөнхий сайдыг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүдийг бичсэн байна.

Түүний санаачилсан өргөдөлд өнөөдөр (2025.05.16) өглөөний 10:00 цагийн байдлаар 40,431 хүн гарын үсэг зурж, дэмжжээ.