Дарга нар спортын шүүгч шиг оноогоор биднийгээ уралдуулахаар болоод явчхав уу?! "Олон оноотой ОНЦ ИРГЭН", "Оноо муутай ОЛХИОГҮЙ ИРГЭН" гэж ирээд л ялгагдаж шилэгдэх бололтой юм. Онцыг нь урамшуулж хөнгөлөлт эдлүүлнэ л гэнэ. Мань бол баараагүй мууд нь багтах юм чинь ямар шийтгэлтэйгээ эртхэн сонсчихмоор байна.



