АН-ын ЕНБД Н.Ганибал үндсэн дүрмийнхээ дагуу Д.Амарбаясгаланд ажлаа хүлээлгэн өгчээ.
Энэ талаар Н.Ганибал "Гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлж санал бодлыг нь тусгаж батлуулсан шинэчилсэн дүрэм бол үзэл санаа, үнэт зүйлээ тодотгож бэхжүүлсэн, дэвшилтэт өөрчлөлтийг оруулсан, хариуцлагатай гишүүнээс хариуцлагатай улстөрч “төрөх” боломжийг бүрдүүлсэн, ардчилагчдыг хүлээж байгаа томоохон хоёр сонгуульд ороход дотооддоо цэгцэрч төвхнөсөн байхаар бид Үндсэн дүрмээ боловсруулж батлуулсан.
Үүнээс гадна Ардчилсан намын рейтингэд тогтмол анхаарч өнөөгийн улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэй нам болж чадсан. Хамтран ажилласан намынхаа нийт гишүүд, бүх шатны дарга нартаа талархал илэрхийлье" гэжээ.


