Сүхбаатар дүүрэг: Төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөв

Post

НийтлэгчСэтгүүлч Г.НэргүйСэтгүүлч Г.Нэргүй

"ХЭН ЮУ ХИЙВ" сурвалжилга Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс төсөвт 69 байгууллагын санхүү, бүртгэлийн ажилтан болон нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар монголын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, дэвшилтэт технологи, санхүүгийн салбарын зуучлал, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл зэрэг сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд сонирхолтой мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр дүүргийн санхүү, бүртгэлийн ажилтан, нягтлан бодогч нар Монгол банкны эрдэнэсийн сан болон дэлхийн мөнгөний музейтэй танилцсан юм.